Коксжих нүүрснээс нэг тэрбум долларын цэвэр ашиг олсон ч энэ нь 2012 оныхоос 47%-иар буурсан үзүүлэлт юм. Зэсийн ашиг нь 20%-иар буурч, 988 сая доллар болсон бол цайрын ашиг 10%-иар өсч, 429 сая доллар болжээ.
“Тек Ресурс Лимитед” нь Канад, Америк, Чили, Перу зэрэг улсад 13 уурхайтай, 13 тэрбум долларын үнэлгээтэй томоохон уул уурхайн компани. Нийт бизнесийнх нь 45%-ийг нүүрс, 35%-ийг зэс, 20%-ийг цайр эзэлдэг аж.
Далайгаар тээвэрлэж буй гангийн нүүрсний хоёр дахь том экспортлогч. Бритиш Колумб болон Албертад 6 нүүрсний уурхайтай юм. 2012 онд зэсийн 5 уурхайгаас 373 мянган тонн зэс үйлдвэрлэж, түүхэндээ хамгийн их зэс үйлдвэрлэж байжээ. Цайрын дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд жилд дунджаар 645 мянган тонн цайрын баяжмал, 278 мянган тонн цэвэршүүлсэн цайр үйлдвэрлэдэг. Аляскад байрлах дэлхийд хамгийн том цайрын уурхайг эзэмшдэг аж.
С.Болд-Эрдэнэ