Н.Удвал сайд “Майкрософт” компанийнхантай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.02.14-нд нийтлэгдсэн

Н.Удвал сайд “Майкрософт” компанийнхантай уулзлаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Майкрософт компанийн орон нутгийн менежер Пилар Торрис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Майкрософт компаниас дэлхийн бусад улс орнуудын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалтын талаар ярилцаж, манай улсын эрүүл мэндийн салбартай хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцсон байна.

Майкрософт компанийг 1975 онд Пол Аллэн, Билл Гэйтс хоёр байгуулж байсан бол өдгөө компьютер программ хангамжийн дэлхийн тэргүүлэх зэргийн компани болтлоо өргөжжээ. Үйлдлийн систем, хэрэглээний программ хангамжуудыг зохион бүтээх, худалдаалах, лицензжүүлэх, борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх сургалтуудыг хийх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тус компанийн зүгээс бүх төрлийн виндоүс үйлдлийн системүүд, тэдгээрт суурилсан бусад хэрэглээний программ хангамжийг лицензжүүлэх, мэдээллийн удирдлагын нэгдсэн сүлжээг яам болон эмнэлгийн байгууллагуудад нэвтрүүлэх боломжтойгоо илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Майкрософт компани нь өөрсдийн бүтээгдэхүүнийг тухайн бүс нутгийн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэлт хийдэг бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Н.Удвал сайд илэрхийлжээ.

Д.Цэц
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж