Шүүгчдийн нэгдсэн дүнгээр сүүлийн шатанд таван яруу найрагч үлдсэн бөгөөд эцсийн дүн гарахад “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Э.Энхболд тэргүүн байр эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон бол МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Минжинсайхан, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Т.Дарханхөвсгөл, яруу найрагч Э.Гантулга, Б.Сосорбарам нар удаах байруудад шалгарлаа. Мөн дууны шүлгийн төрөлд МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Д.Ганхүрэл түрүүлж, Я.Отгонбаяр удаалсан байна.
“Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам нь залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. дашрамд сонирхуулахад энэ жил дэд байрт шалгарсан МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Минжинсайхан нь өнгөрсөн жилийн наадамд мөн дэд байрт шалгарч байсан юм.