Аж ахуйн нэгжийн татварын 2013 оны жилийн эцсийн тайлан, 2014 оны нэгдүгээр сарын НӨАТ-ын тайланг хүлээн авах хугацаа маргааш дуусч байгаа. Үүнтэй холбоотойгоор дүүрэг, нийслэлийн татварын албад маргааш ажиллахаар болжээ. Маргааш хэдийгээр амралтын өдөр боловч татварын албаныханхагас өдөр ажиллах юм. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг ч хүлээн авах сүүлчийн хугацаа ч мөн маргааш дуусч байгаа. Тэгэхээр татварынхан амралтын өдрийг ажлын өдөр мэт ачаалалтай өнгөрөөх нь бололтой.
Д.ЦЭЦ