Ганц хүний сонгон шалгаруулалт гэж байх уу?

Хуучирсан мэдээ: 2014.02.14-нд нийтлэгдсэн

Ганц хүний сонгон шалгаруулалт гэж байх уу?

ЭМЯ-ны харьяа Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор зургаан иргэн материалаа ирүүлсэн байна. Тэднээс ажлын байранд тавигдах шаардлага хангасан ганцхан хүн байсан нь иргэн А.Мөнхтайван юм байна. Тэрбээр хоёрдугаар сарын 17-нд шалгалт өгөх ажээ. Мөн өдөр Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захрилын сонгон шалгаруулалт болох бөгөөд уг шалгаруулалтад ч ажлын байрны шаардлага хангасан Д.Должинг бүртгэсэн байх юм. Харин Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын сонгон шалгаруулалтад хэн ч бүртгүүлээгүй тул сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар боллоо гэж Эрүүл мэндийн яамны вэб сайтад мэдээлжээ.

Ганцхан хүн тэнцэж, тэр нь шалгалт өгөх ийм сонгон шалгаруулалтаас ямархан үр дүн гарах бол. Ганцаараа шалгалт өгсөн урмыг нь бодоод унагаахгүйг хичээх нь мэдээж. Ингэж ор нэр төдий сонгон шалгаруулалт хийсээр хагас жил илүү хугацааг үдлээ. Энэ хооронд Гэмтлийн эмнэлгийн дотоод уур амьсгал ихээхэн өөрчлөгдөж буй сураг ч тасарсангүй. Эмчилгээ, үйлчилгээ ч доголдож эхэлсэн гэх. Энэ мэт гажуудлыг хэзээ засах юм бол. Гэнэтхэн тохиолддог аюул осолд өртөж аврал эрсэн олонд үйлчлэх Гэмтэл согог судлалын үндэсний төвд тогтвортой ажиллах даргыг хэзээ сонгох юм бэ.

Д.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж