“Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр болно

Хуучирсан мэдээ: 2014.02.14-нд нийтлэгдсэн

“Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр болно

Ховд аймгийнхан хоёрдугаар сарын 22-23-нд “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр зохион байгуулахаар болжээ. Энэ нь хүүхэд залууст байгаль дэлхий, үндэсний өв cоёлоороо бахархах сэтгэл төрүүлэхийн дээр өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, улмаар Ховд аймгийн гадаад, дотоодын жуулчдыг татах нэг арга байх болно гэж зохион байгуулагчид үзжээ. Тус аймгийнхан 2016 гэхэд жуулчдын тоог 5000-д хүргэж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахаар зорьж буй юм байна.  

“Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр нь Хар-Ус нуурын Төмөрт хэмээх газарт /Шувуу ажиглах цамхаг/ болох юм. Баярт баруун бүсийн аймгууд болон  Ховд аймгийн 17 сум  хамрагдах бөгөөд баярын үеэр тэшүүрийн болон олс таталтын тэмцээн, урианхайн мөсөн сурын харваа, бүх нийтийн гүйлт, “Дээлтэй Монгол хүүхэд-2014” тэмцээн, тэмээний уралдаан зохион байгуулах юм байна.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж