Залуу техникчдийн ордныг ахлах сургууль болгоно

Хуучирсан мэдээ: 2014.02.14-нд нийтлэгдсэн

Залуу техникчдийн ордныг ахлах сургууль болгоно

УИХ-ын дарга З.Энхболд “Залуу техникчдийн ордныг энэ оны есдүгээр сарын 1-ээс Залуу зохион бүтээгч ахлах сургууль болж өөрчилнө гэж Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сайд амлалаа” гэж цахим хуудаснаа мэдээлжээ. 2012 оны дөрөвдүгээр сараас хойш МЗХ хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө баригдсан барилга байгууламжуудыг зориулалтынх нь дагуу эргүүлэн ашиглах санаачлагыг гаргасан. Энэ талаарх саналаа төрийн өндөрлөгүүдэд дуулгахад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга байгууламжид улсын хэмжээний үзлэг явуулж, зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхийг тогтоон дүгнэлт гаргана. Зориулалт нь өөрчлөгдсөн барилга, байгууламж болон хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр бий болгосон хөрөнгийг хүүхдийн байгууллагын мэдэлд шилжүүлж, өмчлүүлэх асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, томилсон” хэмээн мэдэгдэж байжээ.

Одоогоор энэхүү ажлын хэсгийн дүгнэлт шийдвэр хараахан гараагүй байгаа ч энэ талаар асуудлууд хөндөгдөн олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга, салбарын сайдын нааштай амлалтыг олон нийтийн сүлжээгээр түгээснээс үзвэл Залуу техникчдийн ордон буцаж хүхдүүдийн мэдэлд ирэх нь бололтой Дашрамд дуулгахад МЗХ-оос “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийг энэ онд сэргээн гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж