Тэрээр
хамгийн анхны хүүгээ хүлээж байх үеийнхээ нандин зургийг дэлгээд
хайртдаа үнэнч байхыг сануулжээ. Д.Сумъяабазар “Та бүхэндээ шинэ долоо
хоногийн мэнд дэвшүүлье… Манай залуус маань 2 дугаар сарын 14 буюу
гэгээн хайрын баярыг өргөн тэмдэглэж эхлээд багагүй хугацаа өнгөрч
байна. Тиймээс энэхүү баярыг угтаад мартагдашгүй нэгэн сайхан зургаа
оруулж байна.
Хэн хүний хувьд анх аав, ээж болно гэдэг бол
үгээр илэрхийлэмгүй сайхан мэдрэмж билээ…Энэ зураг бол 1997-1998 оны
шинэ жилийн үеэр нэгэн найзындаа зочлох үеэр авахуулсан зураг. Хүн болж
төрсний хувьд энэ бол хамгийн сайхан дурсамж, хамгийн сайхан мэдрэмж,
хамгийн их аз жаргал, хамгийн нандин бэлэг… Залуус маань хайрандаа
үнэнч, хань, үр хүүхэддээ халамжтай байгаарай…” хэмээн бичжээ.