Хуримын ордон нурж, есөн хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.02.14-нд нийтлэгдсэн

Хуримын ордон нурж, есөн хүн амь үрэгджээ

Хятадын Зежян мужийн Жинхуа хотод хуримын ордны барилга нурснаас есөн хүн нурангид даруулан нас барж, 90 гаруй хүн гэмтэж бэртжээ. Хуримын ордны барилга нурах үед дотор нь 200 гаруй хүн хуримын хүндэтгэлийн зоог барьж байсан аж. Албаныхны мэдээлснээр хуримын ордны барилга хуучирсан байсан гэнэ. Одоогоор мөрдөн шалгах албаныхан барилга нурсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна хэмээн “CNN” мэдээлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж