
Кастильог 2010 онд Сьюдад-Хуарес хотод баривчлаад дараа нь АНУ-д шилжүүлэн өгсөн байв. Шүүх танхимд гэмт хэрэгтэн доод зах нь 800 хүнийг хөнөөсөн гэж мэдүүлсэн байна. Тэрээр “Barrio Azteca” гэх гэмт хэргийн бүлэгдлэлд багтаж байсан ба бүлгийн атаман нь түүнд өдөр бүр хэчнээн хүн хөнөөх квотыг тогтоон өгсөн гэж тэр мэдүүлжээ.
Тухайлбал, тэрээр АНУ-ын консулын албаны хэдэн ажилтнуудыг гэр бүлийнх нь хамт 2010 оны аравдугаар сард хөнөөсөн байна. Одоо алуурчин тушаалаар нь ажиллаж байсан Артуро Гальегосын эсрэг мэдүүлэг өгч байгаа.
Мексикийн гэмт хэргийн нийслэл гэглэх Сьюдад-Хуарес хотод Америкийн дипломатуудыг хөнөөсөн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР