
-Иргэн үгүй бол улс оршихгүйн учир энэ өдрөөс эхлэн туурга тусгаар Монгол улсынхаа тулах нэгэн багана нь болж, Монгол улсын иргэний цахим үнэмлэх гардан авч байгаад та бүгдэд баяр хүргэе гээд хууль эрх зүй, уламжлал, зан заншлаа хүндэтгэн дагаж, гэр бүл, эх орныхоо гэгээн ирээдүйн төлөө сэтгэл оюун, эрч хүчээ дайчлан зүтгэж, тулхтай, туйлбартай хүмүүн болон төлөвшиж Монгол улсын иргэний нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөсөн юм.
Эх орны ирээдүй болсон эдгээр иргэд хүсэл тэмүүлэл, догдлол дүүрэн байж үүрэг хариуцлагаа ухамсарласан Монгол Улсын иргэн болж төлөвшихөө илэрхийллээ.
Эх сурвалж: http://ulaanbaatar.mn