Олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлд өртдөг өвлийн морин уралдааныг зохион байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, гишүүд дэмжилгүй орхиж байсан удаатай. Тэгвэл, өнөөдөр Төрийн ордонд хуралдаж буй Засгийн газрын ээлжит хуралдаанаас хоёрдугаар сарын 23-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар төлөвлөөд байсан “Дүнжингарав” уралдаан, мөн гуравдугаар сарын 2-нд Өмнөговь, Өвөрхангайд болох байсан өвлийн морин уралдааныг цуцлах шийдвэр гаргасан байна.
Ш.ЧИМЭГ