Хэрлэн голд саатсан зургаан хүнийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Хэрлэн голд саатсан зургаан хүнийг аварчээ

Нийслэлийн Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Хэрлэн голын салаанд машин усанд боогдсон гэсэн дуудлага өнгөрөгч баасан гаригийн 13:10 цагт нйислэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Багануур дүүргийн аврах гал унтраах 64 дүгээр ангийн дээд түрүүч Д.Догмидбаяраар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ГАЗ-66 БРА 90-71 улсын дугаартай автомашинтай очсон байна. Аврах бүлгийг очиход  Хэрлэн голын салаа “Бүрэг эрэг” гэдэг газар Ланд-80 загварын суудлын автомашин голын салаанд сууж гарч чадахгүй байсан байна. Аврагчид уг машинд явсан 22 настай, гурван эмэгтэй, 23 настай, гурван эрэгтэйг уснаас гаргаж, аюулгүй болгосон байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж