Үндэсний шинэ намаас сэтгүүлчдэд “Монгол ньюс” мэдээллийн төвд яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна. Тус хурлаар өнгөрсөн долоо хоногт хуралдсан намын бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна. ҮШН-ын хуралдаанаар тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагч, сэтгүүлч Г.Уянгыг тохоон томилсон бол намын дэд даргаар 1996-2000 оны парламентад ажиллаж байсан Н.Батцэрэгийг намын гишүүдийн саналаар сонгосон тухай ҮШН-ын дарга Д.Батцогт мэдээллээ.
Б.Алтансүх