Гладиаторуудын “удам”

Хуучирсан мэдээ: 2014.02.13-нд нийтлэгдсэн

Гладиаторуудын “удам”

2014. 02. 12. АНУ. 
Фото: Andrew Burton / Getty Images / Fotobank.com

Өнгөрсөн хоногуудад Нью-Йорк  хотноо болсон Вестминстерийн жил тутмын 138 дахь  нохойн үзүүлэнгийн  үзэсгэлэн дээр өөрийн гаралтын ээлжийг тэвчээртэй хүлээж буй Италийн кане-корсо  үүлдрийн нохой.  Үзэсгэлэнг 1877 оноос хойш Вестминстерийн нохой үржүүлэгчдийн клуб гэх АНУ-даа   эртний түүхтэй  байгууллага явуулж байгаа .
Америкийн хамгийн нэртэй дог-шоуг телевизээр үзүүлдэг. Хоёр хоногийн дотор шүүгчид  дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гурван мянга гаруй нохойг үнэлнэ.  Нохойн ямар нэгэн тэмцээнд ялсан нохой л энэ үзэсгэлэнд оролцдог. Янз бүрийн үүлдрийн ноход чадвараа харуулан өрсөлдөх бөгөөд энэ жилийн наадмын тэргүүнээр ширүүн үстэй, Скай  нэртэй фокстерьер тодорчээ.
Энүүхэндээ гэхэд ээлжээ хүлээж байгаа кане-корсо ч тэргүүлэх  боломжтой л байв.  Энэ харуулын зориулалтын үүлдрийн  элэнц хуланц нь эртний Ромын гладиатор ноход байсан гэдэг. Булчин шөрмөслөг энэ нохой маш чанга зуулттай. “корсо шиг зоригтон” гэх хэллэг өнөө ч Италид хэрэглэгддэг.  Олон орны цагдаагийн алба энэ үүлдрийн нохойг сургалаг ба гэхдээ л “мафийн” үүлдэр гэдэг. Гэтэл үнэн хэрэгтэй энэ нохой эзэндээ, гэртээ маш үнэнч гэнэ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж