
санаачилсан Ухаалаг төрийн хүрээнд төрийн байгууллагуудын ашиглахгүй
барилгыг цэгцлэх санал гарсан билээ. Тиймээс Засгийн газраас төрийн
өмчийн ашиглахгүй барилгыг дуудлага худалдаанд оруулах чиглэл барьж
ажиллаж байгаа. Үүний эхлэл болгож, Тагнуулын ерөнхий газрын төв байрны
цогцолбор барилгын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлага
худалдаагаар худалдаалах шийдвэр гаргажээ. Дуудлага худалдаа энэ сарын
21-ний өдрийн 11.00 цагт болох юм байна.
Тагнуулын ерөнхий
газрын төв байр нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт буюу
Дүнжингарав худалдааны төвийн урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн
талд 1,5 га газарт байрлаж байгаа аж. Дуудлага худалдаанд оруулах
барилга нь зургаан корпустай, инженерийн шугам сүлжээний холболтын ажил
бүрэн хийгджээ.
Цаашид хотын захиргааны Хангарьд ордон,
улстөрийн намуудыг нэг байранд оруулах зэрэг олон ажлыг хийхээр
төлөвлөжээ. Төрийн ашиглахгүй барилгыг хувийн болон төрийн аж ахуй
нэгжид түрээслүүлэх, зарах байдлаар ашиглахаар төлөвлөөд байгаа аж.
Ш.ОЧ