МАХН-ын зүгээс Их хуралдайг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулах байсан ч тодорхой хугацаагаар хойшлуулаад байгаа. Учир нь тус намын удирдлагууд болон Засгийн газрын гишүүд 21 аймаг, 73 сумдаар ажиллахаар болсон байна. Ингэхдээ орон нутгийн иргэдтэй уулзаж МАХН болон “Шударга ёс” эвслийн хийж, санаачилж байгаа ажлууд болон мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал бодлыг нь сонсон, үүний үр дүнд Их хуралдайг зохион байгуулахаар болоод байгаа юм байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Н.Энхбаяр эх орондоо ирэх нь гарцаагүй. Мөн өөрөө удахгүй болох Их хуралдайд оролцох бодолтой байгаа. Харин энэ асуудал түүний биеийн байдалтай холбоотойгоор шийдэгдэнэ. Намын гишүүд ч Н.Энхбаяр даргыг Их хуралдайд оролцоосой гэж хүлээж байгаа. Харин МАХН засгаас гарах болон өөр бусад асуудлын хувьд албан ёсоор яригдаагүй гэж хэлмээр байна. МАХН Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой гэсэн байр сууриа өөрчлөөгүй” гэлээ.
МАХН-ынхан орон нутагт ажиллана
МАХН-ын удирдлагуудын болох Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга П.Цогтбаатар, П.Ангараг, З.Батбаяр нарын оролцосон уг хурлаар МАХН-тай хэвлэлийн хурал хийлээ.
Ш.ОЧ