Казахстаны үндэсний валютын ханшны уналтуудаас 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн уналт шиг иргэдийн дургүйцлийг төрүүлсэн “гамшиг” байсангүй. Казахстаны валют тенгийг доллар, евротой харьцуулбал 20 хувиар уналаа. Тенгегийн ханш унах болсон шалтгаан нь хоёрдугаар сарын 11-ний өглөөний Казахстаны Үндэсний банкны мэдэгдэл болов. Уг мэдэгдэлд үндэсний валютын солилцооны ханшийг өмнөх төвшинд барихаас нэг мөр татгалзсан тухай, тенгегийн солилцооны ханшийг бүрдүүлэх үйл ажиллагаанд зохицуулалт ба интервенци хийг багасгана гэсэн байжээ.
Үндэсний банкны мэдэгдэл тэр даруйдаа эсрэг үйлдлийг дагууллаа. Хоёрдугаар түвшний банкууд, мөнгө солих цэгүүд валют худалдахаа зогсоон хүн амаас доллар, еврог өмнөх өдрийнх нь ханшаар худалдан авч эхэллээ. Зарим солилцооны цэгт долларыг 156 тенгегээр биш 200 тенгегээр, еврог 212 биш 250 тенгегээр худалдан авч байв.
"Техникийн завсарлага"
Импортын бараатай бараг бүх дэлгүүрүүд “техникийн завсарлага” аван үүдээ барив. Тэр нь цахим төхөөрөмж, компьютерийн техник зардаг худалдааны төвүүдэд ил ажиглагдаж байв.
Казахстаны хүн ам Үндэсний банкны мэдэгдлийг маш сөрөгөөр хүлээн авав. Удалгүй тэд олон нийтийн сүлжээгээр банкны ерөнхийлөгч Кайрат Келимбетовыг огцрохыг шаардаад эхэлсэн юм. Дэлхийн үндсэн валютуудтай харьцуулсан тенгений ханш унана гэсэн яриа гарсанд итгэсэн хүмүүсийг тэрээр тун саяхан нэгдүгээр сарын 21-нд тайвруулан Астана хотод хэвлэлийн хурал хийлгэж байлаа.
Тэр үед ялимгүй ч гэсэн доллар, евро байнга чангарч байсан нь яриа гарах шалтгаан болсон байв. "Одоо ажиглагдаж байгаа тенге мөнгөний солилцооны ханшны үл ялим зохицуулалт нь трэндийн хүрээнд болж байна. Эдийн засгийн урсгал нөхцөлд таарах хүрээний ажил юм” хэмээн Келимбетов мэдэгдэж байв. Үүний зэрэгцээ тэрээр эдийн засгийн нөхцөл ба Казахстаны макро эдийн засгийн байдал тогтвортой учраас тенгегийн ханш унах шалтгаан огт байхгүй гэсэн юм.
Алматы хотод хийлгэсэн хоёрдугаар сарын 11-ний хэвлэлийн бага хурал дээр Кайрат Келимбетов огцрохгүй гэдэг нь тодорхой болов. Түүгээр ч барахгүй, Үндэсний банкы ажиллагааг Казахстаны эдийн засагт чухал мөн ханшны зохицуулалтыг хэлэх юмгүй сайнаар хийлээ гэж тэр мэдэгджээ.
"Энэ бүх өөрчлөлтүүд нь тенгегийн солилцооны ханшны өрсөлдөх чадварыг сайжруулах, Казахстан улсын экспортлогч, импортлогч нарын өрсөлдөөний чадварыг дээшлүүлэх үүднээс хийгдсэн” гэж Казахстаны Үндэсний банкны тэргүүн онцлон мэдэгджээ.
Тенге мөнгөний ханшийг буулгасныг Сангийн сайд Бахыт Султанов дэмжив. Албан ёсны хэвлэл, мэдээллээр тараасан мэдээндээ тэрээр тенге мөнгөний шинэ ханш нь Казахстаны үйлдвэрлэгч нарт том дэмжлэг гэсэн Келимбетовтай санал нэг байгааг хэлэв. Мөн тэр нь инфляцид шуудаар нөлөөлөхгүй гэжээ. Инфляци төлөвлөсний дагуу жилдээ 6-7 хувьтай байна хэмээн тэр хэлсэн байв.
Казахстанд үндсэн бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэж эдийн засгийн бие даасан шинжээч Тулеген Аскаров дүгнэж байна “Инфляци төлөвлөсөн төвшнөөс давахгүй гэсэн хоёр чухал зүйл байгаа. Нэгдүгээрт, инфляцийг өсгөхгүй байхыг ерөнхийлөгч Засгийн газраас шаардсан. Хоёрдугаарт, үндсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг Казахстанд хатуугаар зохицуулдаг” гэж тэр хэлээд ямартай ч зун хүртэл үнийг өгцом өсөлт гарахгүй гэдэгт итгэлтэй байна.
Гэтэл Казахстаны ард иргэд хэнд ч итгэхгүй болсон бололтой. Сүлжээний ихэнх мэдээлэл нь иргэдийн дэлгүүр хоршоогоор явсан сэтгэгдлээр арвин байна. Дэлгүүр хоршооны үнэ 25-30 хувиар өмнөх өдрийнхөөс нэмэгдсэн байв. Мэдээж, банкны ерөнхийлөгчийг огцор гэж шаардахаас гадна Засгийн газрыг зайл гэжээ. Тэд өөрсдийн үйл ажиллагаагаар иргэдийнхээ банкны хадгаламжийг 45 хувиар унагасан юм чинь огцруулна гэлгүй яахав. Өмнөх 2009 оны тенгегийн ханшны цочир эмчилгээ нь тенге валютыг 25 хувиар унагасан байжээ.