Шумахер хатгаа аваагүй гэж менежер нь мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2014.02.13-нд нийтлэгдсэн

Шумахер хатгаа аваагүй гэж менежер нь мэдэгдэв

Михаэль Шумахер хатгаа авсан гэдгийг  түүний менежер Забине Кем үгүйсгэлээ. Өнгөрсөн долоо хоногт домогт нисгэгч хатгаа авсан талаар Bild сонинд мэдээлсэн байв.

Михаэль Шумахер

Михаэль Шумахерийн (Michael Schumacher) менежер,  “Формула-1” уралдааны долоон удаагийн аваргыг хатгаа авсан гэж бичсэн Bild сонины мэдээллийг үгүйсгэлээ. Михаэлийн биеийн байдлын талаарх иймэрхүү мэдээллүүд түүнийг эмчлэгч  эмч нар, менежерүүдээс нь гараагүй гэдгийг  өмнөхийн адил л мэдээлж байна. Үүнийг ашиг хонжоо хайгчид гаргасан. Ийм зүйлд тайлбар хийх шаардлагагүй гэж би болож байна” хэмээн менежер Забине Кем (Sabine Kehm) тэмдэглэв.  
Үүний өмнө Bild сонинд мэдээлэхдээ, арванхоёрдугаар сарын 29-нд Францын уулын цаны баазад амарч байгаад авсан хүнд гэмтлээ эмчлүүлж буй Шумахер  эмнэлэгт уушгиний хатгаа нэмэн авсан гэжээ.
Сонины мэдээний дагуу түүнийг хиймэл комоос гаргаж буй үеэр хатгаа авсан ба эмч нар хүчтэй антибиотикаар эмчилж байна. Өнгөрсөн долоо хоногт Шумахерийн авч байгаа наркозын хэмжээг багасгаж байгаа хэмээн Кем мэдээлсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж