Елена Исинбаева. Тэрээр 23 настай жад шидэгч Петиновын хүүхдийг тээж байна.
Зуны олимпийн хоёр удаагийн аварга Елена Исинбаевагийн төрөх хүүхдийн эцэг нь жад шидэгч тамирчин 23 настай Никита Петинов гэж Starhit мэдээлж байна.
Петинов Оросын шигшээ багт багтдаг ч улсын аваргадаа зургадугаар байрнаас дээш явсангүй.
"Лена Монакод амьдарч байхад тэд интернэтээр харилцан танилцсан” гэж Никитагийн дасгалжуулагч ВладимирТкачев хэлэв.2011 онд Елена буцан ирсний дараа Никита “довтолгоонд орсон” гэж тэр нэмэн өгүүллээ.
Волгоград хотноо олимпийн галын буухиа явагдаж байх үеэр 31 настай Исинбаева жирэмсэн гэдэгт тайлбар хийлгүй зөвхөн "No comments. Бүх зүйл сайхан байгаа" гэсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР