Сочийн олимпийн алтан медалийг 550 доллараар үнэлсэн тухай Pittsburgh Post-Gazette сонинд бичив. Тийм бага үнэлгээ нь медалийг алтаар биш мөнгөөр (525 грамм)хийсэнд оршиж байгаа юм. Олимпийн медальд алт дөнгөж зургаан грамм ордог бөгөөд тэр нь медалийг бүрдэг.
Хэрэв Сочийн олимпийн медалийг алтаар зутгасан бол түүний зах зээлийн үнэ нь 21 мянган доллар болох байв.
Мөнгөн медаль нь 310 доллараар үнэлэгдсэн ба хүрэл медалийг зэс, тугалга, цайрын хольцоор хийсэн учраас дөнгөж гурван доллар 25 центээр үнэлэгджээ. Медалийн үнэлгээг хийхдээ металлуудын зах зээлийн дундаж үнээр бодсон байна.
Тамирчдын цэвэр алтан медаль авсан хамгийн сүүлчийн тоглолт нь 1912 оны Стокгольмын олимп байв. Тэнд дөнгөж 109 багц медалийн төлөө өрсөлджээ. Түүнээс хойш тамирчдад алтадсан мөнгөн медаль гардуулах болсон юм. Стандартын хэмжээний алт нь нэг медалийнх зургаан грамм байх ёстой.
Олимпийн алтан медаль 550 долларын үнэтэй
Фото: Olga maltseva / AFP
Бэлтгэсэн Ш.МЯГМАР