Олимпод оролцохоор ээжийнхээ байрыг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.13-нд нийтлэгдсэн

Олимпод оролцохоор ээжийнхээ байрыг барьцаалжээ

Майкл Кристиан Мартинес
Фото: Darron Cummings / AP

Филиппиний уран гулгагч Майкл Кристиан Мартинес энэ улсыг ганцаараа  тоглолтод төлөөлж байна. 2014 оны тоглолтод оролцохын төлөө тэрээр  ээжийнхээ байрыг түрээсэлсэн гэж Rappler хэвлэлд өгүүлжээ. Ингэж байж л тэрээр тэмцээнд бэлтгэх мөнгөө олсон байна.

Уран гулгагчийн ээж Мария Тереза ерөнхийлөгчөөс тусламж гуйсан боловч хариу өгсөнгүй. “Ерөнхийлөгч эсвэл түүний хүрээнийхэн Олимпод оролцож байгаа уран гулгагчийнхаа тухай мэдэхгүй гэж бодохгүй байна” хэмээн эх нь хэлэв.

Одоо 17 настай Мартинес олимпийн тоглолтод 1992 оноос хойш оролцож байгаа анхны тамирчин болж байна. Өнгөрсөн жил тэрээр “Дөрвөн тивийн” тэмцээний 16-р байранд шалгарсан байлаа. Мөн Залуучуудын дэлхийн аваргын тэмцээний тавдугаарт орсон юм. Олимпийн эрэгтэйчүүдийн  уран гулгалтын тэмцээн хоёрдугаар сарын 13-14-ны хооронд болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж