Монголын туялзуур сэлэмний холбоо, "Тайж" групп хамтран зохион байгуулах “Цомын төлөөх тэмцээн” хоёрдугаар сарын 16-нд болох юм байна. Чансаагаараа УАШТ, лигийн тэмцээний дараа орох энэхүү тэмцээн ням гаригийн 10.00 цагаас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа "Хилчин" спорт хорооны зааланд эхэлнэ. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шилдэг тамирчид хүнд сэлэмний төрлөөр өрсөлдөх ажээ.
Б.ЭНХ