&#34Дуулиан 2020&#34 тэмцээнд 42 баг оролцож байна

Хуучирсан мэдээ: 2014.02.13-нд нийтлэгдсэн

&#34Дуулиан 2020&#34 тэмцээнд 42 баг оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хүүхэд, залуучуудын футзалын “Дуулиан 2020” тэмцээний VIII дахь удаагийн тэмцээний нээлт хоёрдугаар сарын 12-нд Баян-Өлгий аймагт боллоо. Энэхүү тэмцээн 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.

Энэхүү тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга С.Ерия оролцов. Өлгий хотноо зохиогдож байгаа тэмцээнд ахлах сургуулиудын 42 баг тамирчид дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр хэсгийн тоглолтууд эхэллээ.

Тэмцээнийг аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Хасбанк, Дэлхийн Зөн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм гэж Баян-Өлгий аймгаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж