Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шатахууны үнийг Засгийн газраас нэг жилийн хугацаанд тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үнийг барьж чадсан бөгөөд 50 төгрөгөөр бууруулсан. Шинэ он гарснаар шатахууны үнэ огцом өсөх шалтгаан байхгүй. Гэхдээ хэдэн жилийн хугацаанд Засгийн газар 10, 20 төгрөгөөр нэмэхэд хяналт тавихгүй байж ирсэн. 90 төгрөгөөр өсөх шалтгаан байхгүй. Тэгэхээр шатахууны импортолдог компаниудын цаанаас авдаг үнэд өөрчлөлт орж, 10 юм уу 20 төгрөгийн хэлбэлзэлийг Засгийн газар барихгүй. Гэхдээ 90 төгрөгөөр нэмэгдэх шалтгаан нөхцөл байхгүй” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ бага хэмжээгээр нэмэгдвэл Засгийн газар барьж чадахгүй харин 90 төгрөгөөр нэмэгдсэн тохиолдолд Засгийн газар үнийг бууруулах тал дээр арга хэмжээ авах юм байна.
10-20 төгрөгөөр нэмэгдэхэд ЗГ арга хэмжээ авахгүй
Шатахуун импортлогчид өчигдөр хуралдаж, шатахууны үнийг 30-40 төгрөгөөр нэмсэн. Засгийн газраас өнгөрсөн жилийн хугацаанд шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд шатахууны үнийг барихаас гадна 50 төгрөгөөр бууруулж байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт дуусгавар болсон учраас шатахууны үнэ нэмэгдсэн гэж импортлогчид тайлбарлаж байгаа. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайдаас тодруулсан юм.
Ш.ЧИМЭГ