Тус байнгын хороо нь есөн хуулийн шинэчилсэн найруулга, 89 хуульд нэмэлт өөрчлөлт, найман хуулийг хүчингүй болгох, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон УИХ-ын тогтоолын 12 төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж танилцууллаа. Байнгын хороооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Нийслэлийн цагдаагийн газар, Дотоодын цэрэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнуудтай уулзаж, санал бодлоо солоилцож, ажлын хэсгийн санал дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлснээр Засгийн газар, УИХ-д тодорхой чиглэл өгсөн байна. Энэхүү ажлын хэсэг нь шинээр батлагдсан хуулийн төслүүдийн хэрэгжилтийг судалсан байна.
Шинээр батлагдсан Цагдаагийн албан хууль, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийн тадаар байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “Ажил нь өдөр, цаг, минутаар хэмжигдэж байдаг цагдаагийн байгуулллагын бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалтын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд бүтэц, зохион байгуулалтыг хуулийн дагуу явуулах нь зүйтэй гэсэн саналыг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн” гэлээ. Ажлын хэсгийн зүгээс хуулийн нэр томъёо, хуулийн хэрэгжилттэй холбоотой үл ойлголцол гарсныг нэг мөр болгох, цолгүй болсон албан хаагчдын нийгмийн халамжийг одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэрлэж, хэвээр үлдээх, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн баталгааг дордуулахгүйгээр шийдвэрлэх саналыг Засгийн газарт хүргүүлсэн байна.