Анх 2011 оны наймдугаар сараас хийж эхэлсэн тус киноны найруулагч, зураглаачаар Н.Отгонбаяр ажиллаж, зохиолчоор П.Ариунбаатар, Б.Чинбат, хөгжимийн зохиолчоор П.Гэрэлт-Од, зураачаар Б.Сүхтогоо, дууны найруулагчаар М.Өлзий-Орших, туслах найруулагчаар Л.Сумьяабазар, нүүр будагчаар Л.Цэрэндулам, Э.Оргилмаа нар ажиллажээ. Мөн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин М.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Э.Батхүү, жүжигчин Ж.Бэнзсүрэн, М.Батзориг, Г.Тэргэл, Н.Биндэряа нарын уран бүтээлчид тогложээ.
Гурван жилийн өмнө уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг үзэгчдэд үзүүлэхээр зорьжээ. Хэдийгээр гурван сарын дотор киногоо хийгээд дуусгачихна хэмээн том зорилго өвөртлөн ажилдаа орсон ч тэдэнд чамгүй олон бэрхшээл тулгарсан гэдэг. Мэдээж уран бүтээлч залуучуудад тулгарсан хамгийн том асуудал нь санхүүгийн асуудал байсан аж. Гэвч тэд олон бэрхшээл даван өдгөө өөрсдийн бүтээлээ дуусгаж нээлтийн үйл ажиллагаагаа хийхэд бэлэн болжээ.