Японы “Toyota Motor” корпораци 1.9 сая ширхэг “Prius”-ийг эргүүлэн татахаар болсон тухайгаа албан ёсоор зарласан тухай BBC агентлаг мэдээлжээ.
2009 оны гуравдугаар сараас хойш үйлдвэрлэсэн гурав дахь үеийн 1.9 сая ширхэг “Prius” автомашиныг дэлхийн зах зээлээс эргүүлэн татахаар болжээ.
Учир нь эдгээр автомашинууд ажиллах явцдаа хүч алдах болон унтарч, зогсох эрсдэлтэй байгаа гэж “Toyota Motor” компанийн зүгээс мэдээллээ.
Т.БИЛГҮҮН