Ийнхүү Британийн гран-прид түрүү авснаар Лорензо 115 оноотой болж, дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байгаа бол түүнээс 37 онооны зөрүүгээр Довизиосо удаалж байна.
Тэргүүн эгнээнээс гарч уралдсан Лорензо эхний тойрогт хоёр ч удаа Испанийн Дани Педросад гүйцэгдсэн боловч богино хугацаанд тэргүүллээ эргүүлэн олж авснаар тэр эрчээрээ хурдалсаар барианд оржээ. Тэрбээр уралдааны дараа “Өнөөдөр маш чухал өдөр байлаа. Мөргөлдөх, осол гарах бүрэн боломжтой уралдаан байсан ч миний хувьд анхаарлаа сайтар хандуулж, хашир болгоомжтой уралдсанаар түрүү авлаа” гэжээ.
Мөн өчигдөр болсон мото спортын Moto2 ангилалд Францын Жуле Клузель тэргүүлсэн бол 125сс ангилалд “Derbi” багийн тамирчин Испанийн Марк Маркез торгон жолоо өргөжээ.
Уралдааны ээлжит гараа ирэх амралтын өдрүүдэд Голландад үргэлжилнэ.
Британийн гран-при уралдааны дүн:
1. Хорхе Лорензо /Испани/ – Yamaha
2. Андреа Довизиосо /Итали/ – Honda
3. Бен Спайс /АНУ/ – Yamaha
4. Ники Хайден /АНУ/ – Ducati
5. Кейси Стонер /Австрали/ – Ducati
6. Рэнди де Пунье /Франц/ – Honda
7. Марко Симончелли /Итали/ – Honda
8. Дани Педроса /Испани/ – Honda
9. Колин Эдвардс /АНУ/ – Yamaha
10. Алейкс Эспаргаро /Испани/ – Ducati
С.Цэлмэг