УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийг зорино

Хуучирсан мэдээ: 2010.03.08-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийг зорино

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ сарын 12-н буюу ирэх долоо хоногийн баасан гаригт Хөвсгөл аймгийг зорих болжээ. Тэрбээр тус аймгийн хойд талын сумд болох Цэцэрлэг, Цагаан-Уул, Цагаан-үүр, Хатгал, Ренчинлхүмбэ, Улаан-Уул зэрэг сумдад долоо хоног ажиллах юм байна. Тус сумдын хувьд өвөл хатуу орсон бөгөөд малын хорогдол ч багагүй гараад буй. Тиймээс хаврын урт өдрүүдийг хэрхэн даван туулж байгаатай гишүүн биечлэн танилцахаар болжээ.

Цагаан сарын өмнө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Цэцэрлэг, Бүрэнтогтох  сумдад ажилласан юм. Энэ үеэр малчдын хувьд хөндсөн гол асуудал нь зургаан настай хүүхдүүдийг сургуульд сургахад эцэг, эх нь заавал хажууд нь байж сургахгүй бол балчирдаад буй тухай өгүүлж байв. Сумын дунд сургуулийн дотуур байранд зургаан настнуудыг хүлээн авах боломжтой ч эцэг, эхийн өврөөс “сугараад” удаагүй балчир жаалуудад төрөлх гэр шиг нь уур амьсгал төрүүлж чаддаггүй тул хөдөөгийн малчдын хувьд хүүхдээ сургах уу, малаа бусдад даатгаад сумын төв бараадах уу гэдэг сонголт хийхэд хүргэдэг болсон явдал юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж