Австралийн уурхайн захирлууд сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Австралийн уурхайн захирлууд сураггүй алга болжээ

Камерунаас Конгогийн Бүгд Найрамдах Улс руу онгоцоор ниссэн Австралийн уул уурхайн хэд хэдэн компанийн захирал сураггүй байгаа нь хүмүүсийг түгшээж байна. Онгоцонд есөн зорчигч байсны дотор Австралийн хамгийн баян хүн гэгддэг, уул уурхайн магнат Кен Талбот байжээ. Тэд Конгогийн алс бөглүү хязгаарт байдаг Яангадоу дахь төмрийн орд газрын төсөлд оролцохоор Камеруны нийслэл Яаоундегээс бямба гаригт хөөрсөн байна. Одоо Камеруны цэргийнхэн өтгөн шигүү ой модтой тус бүсэд агаараас эрэл хайгуул хийж байна. Уул уурхайн захирлууд “Sundance Resources” хэмээх Австралийн уул уурхайн компанийн хөлсөлсөн онгоцоор явж байжээ. Тэдний очих гэж байсан Камерун, Конгогын зааг дахь бүс нутагт “Sundance Resources” компани “Mbalam” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд жилд 35 сая тонн төмрийн хүдэр олборлохоор зорьж байгаа юм. Болсон явдлын талаар “Бид тэдний эрүүл мэнд, аюул осолгүй байгаа эсэхэд санаа зовж байна” гэж Австралийн Гадаад хэргийн яамны сайд Стифен Смит ярьсан байна. Онгоц бямба гаригт буух ёстой газраа буугаагүйг мэдсэний дараа “Sundance Resources” компани Камерун, Конгогийн эрх баригчдад болон Австралийн элчин сайдын яаманд мэдэгдэн эрэл хайгуулын ажлыг эхлүүлсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж