Галт тэрэгний дарга хууль зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

Галт тэрэгний дарга хууль зөрчжээ

Хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенциор агнаж устгахыг хориглосон ан амьтны гаралтай арьс, үсийг улсын хилээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарсаар байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээлж байна. Дээрх төрлийн хууль бус үйлдлийг зарим нэг албан тушаалтан өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж үйлдэхийг завдсан нь тогтоогдлоо. 

Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд явж байсан 612-р галт тэргэнд 2014 оны нэгдүгээр сарын 24-нийөдөр Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн шалган нэвтрүүлэх боомтын албан хаагчдын хамтарсан, эрсдэлд суурилсан шалгалт хийх явцад тус галт тэрэгний вагон дарга болон, үйлчлэгчийн өрөөнөөс улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор нуун далдалсан тарваганы арьс 131 ширхэг, үнэгний арьс 11 ширхэг, хярсны арьс дөрвөн  ширхэгийг илрүүллээ.

Дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинж чанартай байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж