Гуравдугаар сарын 21-ны баяр

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 21-ны баяр

Скейтбордингийн олон улсын өдөр
Энэ өдөр скейтерүүд бүгд гудамжинд гарч гулган хөгжилддөг. Саяхнаас скейтерүүд Олон улсын скейтбордингийн өдрөө IASC (International Association of Skateboard Companies) тэмдэглэж эхэлсэн ба энэ баярт скейтбордын аж үйлдвэрт хамаатай бүх компаниуд оролцдог. Скейтбордын анхны загвар анх 1958 онд АНУ-д гарч байжээ. Самбар нь тэгш дөрвөн өнцөгт байсан бөгөөд хожим Ричард Стивенсон самбарын үзүүрийг дээш нь муруйлган өнөөгийн скейтбордыг бий болгожээ.

Францын хөгжмийн баяр
Энэ романтик өдрийг 1982 онд сайд Жак Лангро зуны хамгийн урт өдөр хийхээр санаачилсан байна. Энэ өдөр Франц даяар хөгжим дуу тасардаггүй. Хөгжим тоглож, дуу дуулж чадахгүй нь бүжиглэж байдаг.

Канадын уугуулуудын өдөр
Канадын амбан захирагч Ромо ЛеБлан 1996 оны зургадугаар сарын13-нд захирамж гарган энэ 21-ний өдрийг Канадын уугуул иргэдийн өдөр (National Aboriginal Day) болгон зарлажээ. Нар хамгийн өндөр байх хамгийн урт өдрөөр энэ баярыг өмнө нь нутгийн уугуулууд тэмдэглэж байсан гэнэ. Канадын тал хээрийн нийслэл гэгдэх Режайна хотноо 2003 онд нутгийн уугуулд зориулсан Канад үндэстний анхдугаар их сургууль (The First Nations University of Canada) нээгджээ.

Лита нар өндөр байх өдөр
Лита гэдэг нь англо-саксаар “жилийн хамгийн урт өдөр” гэсэн утгатай. Британийн кельтийн ард түмэн эрт дээр цагаас энэ өдрийг тэмдэглэж байв. Өвлийн нар буцалтын өдрийн адил олон янзын ёслолыг энэ өдөр хийдэг байна. Зуны нар буцалтын энэ өдөр Британийн аралд хурим найрыг хийхэд хамгийн зохистой гэж үздэг байна.

Өдрийн ишлэл
“Муугаар төгссөн ганц ч түүх байхгүй… Тэр нь намайг түүхтэй зууралдахад хүргээд байгаа юм”
(Францын гүн ухаантан ба зохиолч Жан-Поль Сартр, 1905 оны энэ өдөр төржээ)
Жан-Поль Сартр

Үйл явдал
1893 ОН: Чикагогийн дэлхийн үзэсгэлэн дээр нэрийн хуудас нь болж чадах байгууламжийн уралдааныг 1891 онд зарласан байна. Иллинойс мужийн залуу инженер асар том эргэлддэг дугуйг хүн суулгах бүхээгтэйгээр бүтээх санаа гаргасан нь тэр уралдаанд түрүүлжээ.

Түүнийг эхлээд зөгнөл хэмээн хүлээн авахгүй байснаас тэр өөрийн 25 мянган доллараа зарцуулж байж, зураг төслийг нь хийлгэсэн байна. Жорж Феррис гэх тэр залуу бас өөрийн байгууламжаа босгох мөнгийг олох хэрэгтэй байлаа. Алсыг харагчийн ихэнх хэсгийг Дейтротод хийж, галт тэргээр Чикагод авчран угсарсан байна. Феррисийн алсыг харагч 80 метрийн диаметртай, 14 метрийн урт голд бэхлэгдсэн байлаа. Түүний 36 бүхээг тус бүрт 60 зорчигч-үзэгч багтаж байжээ. Байгууламжийн жин нь 4100 тн болсон байв. Үзэсгэлэнгийн үеэр түүнд 1,5 сая хүн сууж үзсэн нь 730 мянган ам.долларын ашгийг зохион байгуулагч нарт нь өгчээ. Алсыг харагчийн өөрийн өртөг нь 250 мянган ам.доллар байсан юм.

1948 ОН: Нью-Йоркийн «Уолдорф-Астория» зочид буудалд удаан тоглолттой пянзны танилцуулга болов. Сэтгүүлчдийг «Columbia Recording Corporation» (CRC)  компани урьсан энэ арга хэмжээн дээр минутын 78 эргэлттэй пянзны 2,5 метрийн баганын дэргэд минутад 33 эргэлттэй пянзын 40 см-ын бага босон харьцуулагдсан байв. Тэр 40 см-ын багананд өмнөх баганын бүх пянзны дуу багтсан байжээ. Хамгийн анх Мендельсоны ми-минорын 23 минутын концертыг сонсгоход шинэ пянзны зөвхөн нэг талд нь бичигдсэн байв. Өмнөх хурдан эргэлтэй пянзанд тэр хөгжмийг бичихэд гурвын ар өвөргүй зориулагдаж байжээ.
Удаан тоглолтын пянз гарч ирснээр дууны бичлэгийн хэлбэлзлийг 50-16000 Гц болгон дууны өнгө аясыг бүрэн хадгалан буулгах боломжийг өгчээ. Мөн шуугианыг нь 5057 болтол бууруулан чанарыг нь төгсжүүлсэн байна.

 Удаан тоглогч пянз гарч ирснээр минутад 78 эргэлтэй хурдан пянзын үйлдвэрлэл хумигдсаар, 1960-аад оны сүүлчээр бүрмөсөн үйлдвэрлэхээ больсон байлаа. Харин өнөөдөр бүх пянзууд түүхэн дурсгал болон үлджээ.
1978 ОН: Өнөөгөөс 32 жилийн өмнө Лондон хотноо “Эвита” гэх хөгжимт жүжгийн анхны тоглолт болжээ.

Мадонна “Dont Cry for Me Argentina" дууг дуулж байгаа нь
«Эвита» мюзикл нь хөгжмийн зохиолч Эндрю Ллойд Уэббер ба либреттист Тим Райс хоёрын гурав дахь хамтын бүтээл болов. Аргентины дарангуйлагч Хуан Доминго Пероны эхнэр Эвита Пероны богино бөгөөд хурц тод амьдралаас энэ хөгжимт жүжиг үндэслэгдсэн байна. Мюзикл нь тойргийн бүтээмжтэй. Эхлэл ба төгсгөл нь гол баатар Эвитагийн оршуулгыг харуулдаг. Жүжгийн явцад аргентин оюутан Че үзэгч нарт Эвитагийн амьдралыг өгүүлдэг.

Эвитагийн дүрийг анхны тоглолтод нь Британийн тайзны од болсон Элейн Пейж бүтээв. Че Геварагийн дүрд нэртэй рок дуучин Дэвид Эссексийг урьсан байв. Хөгжимт жүжиг маш амжилттай болж, Уэст-Эндийн Театрын нийгэмлэгийн шагналыг “1978 оны шилдэг мюзикл” номинациар авснаас гадна “Эвитагийн Лондоны анхны хамтлагийн цомог нь зарагдаж эхэлсэн эхний долоо хоногтоо “алтан цомог” болж байжээ. Америкийн кино найруулагч Алан Паркер уг жүжгээр 1996 онд “Эвита” киног хийсэн юм. Рок дуучин Мадоннагийн гол кино нь тэр болсон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж