
Энэ удаагийн форум нь улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, ханган нийлүүлэгч болоод уул уурхайн бизнесмэнүүдийн хоорондын бизнесийн уялдаа харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг багтаасан хэд хэдэн зорилгын хүрээнд болохоор болжээ.Форумд оролцогчдыг бүртгэж эхэлсэн бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70116009, 99081050 тоот утас болон www.minerandsupplier.com –вэб сайтаас авч болох юм байна.
Д.ЦЭЭНЭ