Хурхирахаас сэргийлдэг дэр бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

Хурхирахаас сэргийлдэг дэр бүтээжээ

Хурхирах нь хажуудах хүндээ ч төвөгтэй, өөрөө ч сайн унтаж амарч чадахгүй хүндрэл үүсгэдэг. Тэгвэл хүний хурхирахыг мэдэрч зогсоодог ухаалаг дэрийг бүтээжээ.

Уг дэр нь өөр дээрээ микрофонтой ба дэрлэж унтаж буй хүн хухирч эхлэхэд хурхилтын чимээг микрофоноор дамжуулан мэдэрнэ.

Тэгээд дэр нь автоматаар өндөр нааа тохируулж хөдөлж, толгойн байрлалыг өөрчлөх ба хурхиралт зогстол байрлалыг нь өөрчилсөөр байх гэнэ.

Уг дэрийг 150 ам.долларын үнэтэйгээр amazon онлайн дэлгүүрээр худалдаалж байна.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж