Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

Энэ удаа бахархъя…

Олны нүдний өмнө ажиллаж, амьдарч, тэр хэрээрээ элдэв хэл аманд байнга шахуу өртдөг  хүмүүсийн нэг хэсэг нь яахын аргагүй моделиуд юм. Тэгвэл энэ удаад тэднийг муу нэр, луу дансаар нь цоллох гэсэнгүй. Харин ч нэг удаа ч бол бахадмаар санагдлаа. Саяхан Катя Зол гэх загвар зохион бүтээгч бүсгүй  олон улсын шинж чанартай томоохон арга хэмжээнд оролцож, манайдаа л  загварын тавцанд тодорсон сайхан бүсгүйчүүдийг сонгон алс холын Нью-Йорк хотыг зорьсон билээ.Хэдийгээр моделиудын “make up”-ыг жаахан тиймхэн гэмээр шийдсэн ч тайзан дээр алхаж гишгэж яваа, биеэ авч яваа байдал төдийгүй загвар өмсөгчдийн зүс царай нь ч Европын маруухан моделиудын хажууд ёстой л ялгарч байна лээ.

Загвар өмсөгч С.Төгсөө хэдийгээр үрийн зулай үнэрлээд удаагүй ч ёстой л залуу насны эрч хүч гэмээр тун ч чадварлаг алхаж байдаг шүү. Амаржаад удаагүй хэр нь тайзан дээр,  тэр дундаа олон улсын загварын тавцанд алхана гэдэг бол хэр баргийн  хүн хийж чадах зүйл биш биз ээ. Муу сайнаараа хэлүүлэн хэлүүлэн тэд жил бүр л олон улсын наадмуудад оролцдог. Чадахаасаа чадахгүйгээ  хүртэл явж, туршлага хуримтлуулсаар байна. Тэр болгонд эх орны минь нэр давхар цуурайтаж байгаа шүү дээ. Харин тэдэнд урмын үг хайрлахаасаа илүү атаархлын үг чулуудах нь бий. Ингэлээ гээд моделиуд хариу муу үйлдэл үзүүлсэн нь үгүй.

Тиймээс ч  энэ удаад тэднээрээ бахархах сэтгэгдэл төрсөн юм. Монголын хацар гоо бүсгүйчүүд зүс царай, галбир юугаан гайхуулан, өмссөн хувцсаа амьдруулж байгаа нь бахархмаар биш гэж үү. Бусдын муу үгэнд гомпож, өөрсдийн дуртай ажлаа хаялгүй, нэр төртэйгээр үргэлжлүүлсээр яваа  тэдэнд амжилт хүсье.

www.youtube.com

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж