Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр эхэллээ

Гадаад Харилцааны Яамны “Зөвшилцөл” танхимд өнөөдөр Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Ази, номхон далайн бүс нутгийн хөгжиж байгаа орнууд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг анх 1975 онд байгуулсан бөгөөд зорилго нь НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хөгжиж буй гишүүн  орнуудын хоорондын худалдааг  өргөжүүлж тэдгээрийн эдийн засгийг хөхиүлэн дэмжих, худалдааг харилцан либеральчлах, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд чиглэж байна.

Дээд байгууллага нь гишүүн орнуудын Сайд нарын Зөвлөл бөгөөд энэ нь Хэлэлцээрийн хүрээнд хэлэлцэн тохиролцох чиглэлийг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих, уялдуулан зохион байгуулах үүрэгтэй бөгөөд 2 жил тутам хуралдаж шийдвэр гаргадаг. Гишүүн орнууд  байнгын хороо өөрийн орондоо амжилттай зохион байгуулснаар бүс нутгийн болон олон талт худалдаа, эдийн засгийн интеграцчилалд идэвхтэй оролцох, улмаар худалдааны чадавхаа нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэртэй гэж үзэж байна.

Энэхүү Байнгын хорооны хуралдааныг залгуулан зургадугаар сарын 23-25-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “Нотолгоонд суурилсан худалдааны бодлого болон хэлэлцээний арга хэрэгслүүд” сэдэвт үндэсний семинарыг зохион байгуулахаар төлөвлөөд байгааг Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж