БНХАУ алтны хэрэглээгээр дэлхийн лидер болсныг консалтингийнGFMS компанийн судалгаа харууллаа.
Дэлхийн алтны зах зээлийг судалсан уг компанийн мэдээгээр, Хятад 1189,8 тонн алт худалдан авсан нь 2012 оныхоос 32 хувиар илүү бөгөөд 2003 оны үзүүлэлтээс тав дахин их байна. Эдгээрээс 724 тонныг гоёл чимэглэлийн үйлдвэрт илгээсэн байв.
Алтаар бүтээсэн гоёл чимэглэлийн хэмжээгээр Хятад анх удаагаа Энэтхэгээс түрүүллээ. Энэтхэг 987,2 тонн алтыг 2013 онд худалдан авсан байв. Тэр нь өмнөх жилийнхээс нь таван хувиар их байжээ.
The Financial Timesсонин бичихдээ Хятадад гоёл чимэглэлийг хөрөнгө оруулалт болгон ашиглаж байна гэв. Үүнд хольц хамгийн багатай алтыг ашиглаж байна. Нэг кг жинтэй алтан гулдмайн эрэлт Хятадад 47 хувиар нэмэгдэн 366 тонн болжээ. Хятад алтыг зоос цутгахад өргөн ашиглаж байгаа. Гэхдээ энэ чиглэлд лидер нь Турк юм. Хятадад алтны эрэлт өссөн нь энэ үнэт металлын үнийг зах зээлд буулгажээ.
Хятад сүүлийн жилүүдэд алтны том үйлдвэрлэгч болов. Тус улс 2013 онд 437,3 тонн алт үйлдвэрлэсэн байна. Хятадын Ардын банк 2009 оны тайланд алтны нөөцөө 1054 тонн гэсэн байлаа. GFMS тоолсноор 2012 онд 413,1 тонн, үүнээс өмнөх жилд 371 тонн алтыг Хятад тус тус олборложээ.
Хятад алтны хэрэглээгээр тэргүүлэв
Фото: АFP
Бэлтгэсэн Ш.МЯГМАР