Киев хотын төвийн Грушевьскийн гудамжинд эсэргүүцэгсэд ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн дахин гарч эхэллээ гэж Twitter дэх Евромайданы аккаунтад мэдээлжээ. Эсэргүүцэгчид магины дугуй шатаан бэхлэлтээ бэхжүүлж байна.
Сөрөг хүчин ба ерөнхийлөгчийн хооронд явагдаж байгаа хэлэлцээрийн үеэр сөргөлдөөнийг зогсоосон эвлэрэл ийнхүү биелсэнгүй.
Сөрөг хүчний хэт даврагч санаа бодолтнууд ба хууль хяналтын байгууллагын ажилтнуудын хооронд мөргөлдөөн нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн явагдаж байгаа. Мөргөлдөөний явцад хоёр талаас хүмүүс амиа алдан хохирлоо. Таван хүн амь үрэгдсэн мэдээ байсан ба эмх замбараагүй байдлаас болон хэдэн арван хүнийг цагдаагийнхан баривчилжээ.
Украины баруун хэсэгт сөрөг хүчний талынхан мужуудын засаг захиргааны байруудыг эзлэн Виктор Януковичийн томилгоотой захирагч нарыг огцрохыг шаардаж байна.
Киевт мөргөлдөөн дахин гарч эхлэв
Фото: Андрей Стенин / РИА Новости
Бэлтгэсэн Ш.МЯГМАР