Б.Насанбаяр стратегич үү, эсвэл…

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

Б.Насанбаяр стратегич үү, эсвэл…

Манай улсад нэгэн шинэ “од” мэндэллээ. Тэр бол мэдээж БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр. Тэрээр өчигдөр орой МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр орохдоо “Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах” маягийн утгатай зүйл ярьсан хэрнээ өнөөдөр хэвлэлийнхэнд “Миний нутаг гэдэг шүлгийг уран зохиолын хичээл дээр үзлээ гэхэд шүлгийнхээ агуулгыг математик болон технологийн хичээл дээр хэрхэн ашиглах талаар ярьсан. Математикийн хичээл дээр Миний нутаг шүлэгтэй холбоотой бодлого зохиох, зургийн хичээл дээр зураг зурж, миний нутаг нэртэй бүтээл хийж болох юм. Монгол хэл, уран зохиолын хичээл маань эх хэл буюу суралцахуйн суурь чадамж юм. Эх хэлнийхээ агуулгыг бусад хичээлүүд дээр нэгтгэж, давхар үзэж байх хэрэгтэй” гэсэн санааг минь мушгин гуйвуулсан байна гэх мэтийн зүйл ярив.

Үүнийх нь төлөө түүнийг монголын бүх хүн ам таних болсон бөгөөд ирэх сонгуульд нэр дэвшихэд УИХ-д гардаггүй юм гэхэд ямартаа ч өөрийгөө танилцуулах гэж дэмий мөнгө зарлагадахгүй л боллоо. Ер нь Б.Насанбаяр гэдэг хүн орой нь өөр, өглөө нь бас нэг өөр юм ярьдаг хурцын тасгийн өвчтөн үү, эсвэл монгол төрийн яамны стратегич уу гэдгийг ойлгоход үнэндээ бэрх боллоо.

Д.БҮҮВЭЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж