Цаг агаар муудснаас АНУ-д дөрвөн хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

Цаг агаар муудснаас АНУ-д дөрвөн хүн амиа алдав

АНУ-ын Техас муж улсад  цас их орсны улмаас дөрвөн хүн амиа алдаад байна гэж Associated Press дамжуулав.

Хүмүүс  цас их орсны улмаас гарсан зам тээврийн осол болон цас цэвэрлэх үеийн азгүй тохиолдлын улмаас амиа алдсныг тэмдэглэв.

Виржиниа, Мэриленд, Хойд ба Өмнөд Каролина, Жоржиа, Алабама, Миссисипи, Луизиана зэрэг найман муж улсын эрх баригчид цаг агаарын гамшгийн улмаас онцгой байдлыг зарлаад байна.

Хойд Каролина, Жоржиа мужуудадын бүх сургуулиуд түр хугацаагаар хаагдав. Жоржиа мужид цаг агаарын гамшгаас болон цахилгааны хязгаарлалт хийсэн байна.
Цас хоёр хоногийн турш үргэлжилнэ гэсэн мэдээг цаг уурчид өгч байна. Пүрэв гариг гэхэд цасны циклон Нью-Йоркт хүрэх гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж