Я.Содбаатар ажлын хэсэг байгуулах хүсэлт тавилаа

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

Я.Содбаатар ажлын хэсэг байгуулах хүсэлт тавилаа

Засгийн газар энэ сарын 1-нээс эхлэн ахмад настнуудын тэтгэврийг 15-28 хувиар нэмсэн хэмээн мэдэгдсэн ч бодит байдалд нийцэхгүй байгаа талаар иргэд, сонгогчдоос УИХ-ын гишүүдийн нэр дээр өргөдөл гомдол ирүүлжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Я.Содбаатар ахмадуудын тавьж буй асуудлыг нягтлан шалгах ажлын хэсэг байгуулахыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтоос хүсч албан бичиг илгээжээ.

Дашрамд дурдахад, УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар холбогдох хуулийн төслүүд өргөн барьсан бөгөөд энэ талаар Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлээд байгаа юм.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж