“Eagle”телевизийн
брэнд болсон “Үг, үйлдэл” нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч Э.Дөлгөөн тус
телевизийг орхижээ. “Үг, үйлдэл” нь улс төрийн нөхцөл байдал, олон улсын
харилцаа, дотоод, гадаад бодлогын асуудлыг хурцаар гаргаж тавьдаг
аналитик тойм нэвтрүүлэг юм. Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтийн
хүртээл болгосон сэтгүүлч Э.Дөлгөөн тус телевизийг орхиж,
сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн байгуулж буй “2-р суваг” телевизийн Ерөнхий
продюсерээр ажиллахаар гэрээ байгуулсан байна. CNN телевизтэй албан ёсны
гэрээтэйгээр хамтарч ажиллахаар болсон “Eagle”телевизийг орхин, “2-р
суваг” телевизийг сонгож байгаа нь сэтгүүлч Э.Дөлгөөний хувьд чухал
сонголт байсан нь гарцаагүй. Тиймээс ч тэрбээр удахгүй эфирээ цацахаар
зэхэж буй тус телевизийн Ерөнхий продюсерээр ажиллахдаа нэлээд өндөр
үнэтэй гэрээ байгуулсан дуулдав.

Ийнхүү сэтгүүлч Э.Дөлгөөний
тойм нэвтрүүлгүүд болон сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хурц нийтлэлүүдийн
төстэй өнгө төрх нь тэднийг нэгтгэж хамтран ажиллахад хүргэсэн бололтой.
Л.Мөнхбаясгалан нь өөрийн үүсгэн байгуулсан “Улс төрийн тойм” сониноо
өнгөрсөн оны босгон дээр нэлээд үнэ хүргэж зарсан сурагтай байсан. Мөн
тэдэнтэй “Hero”энтертайнмент хамтран ажиллахаар хөрөнгө оруулсан бөгөөд
Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлгийг
продюссерлахаар болжээ.
Л.СҮХБОЛД