
Үүний зэрэгцээ Их Британид ирэх баасан гаригт буюу Валентины баярын өдрөөрдахин хүчтэй далайн шуурга болохыг цаг уурчид сэрэмжлүүлж байна.“Валентины өдрийн бут ниргэлт” гэж нэрлэгдээд буй далайн шуургахэдхэн хоногийн өмнө Их Британийг ниргэсэн“Чарли” шуурганаас хэд дахин их хохирол учруулах аж. Түүнчлэн агаарын нам даралтын нөлөөгөөр Их Британийн далайн эргээр асар том далайн давалгаа үүсч, үерийн гамшгийг улам нэмэгдүүлсээр байна.Цаг уурчдын тооцоолж буйгаар хүчтэйдалайн шуурганы үеэр Атлантын далайд 15 метр хүртэл хэмжээний асар том давалгаа үүсэх гэнэ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Их Британийг угаасан “Чарли” далайн шуурганы улмаас Уэльсэд автозам, гүүр, төмөр зам, байшин барилга ихээр сүйджээ. Одоогийн байдлаар үерийн гамшигтай тэмцэх ажилд Их Британийн армийн 1600 цэргийн албан хаагч татагдан оролцож байна.