Хоёр Солонгос өндөр төвшний хэлэлцээрээ хийж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгос өндөр төвшний хэлэлцээрээ хийж байна

Засгийн газрын дэргэдэх  Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын  газрын тэргүүн Ким Гю Хен хэлэлцээр дээр Өмнөд Солонгосыг  төлөөлнө. Хойд Солонгосын төлөөлөгчдийг Нэгдсэн фронтын орлогч дарга Вон Дон Ен толгойлж байна. Ийм өндөр төвшний хэлэлцээр сүүлийн долоон жилийн дотор  анх удаагаа хийгдэж байна.


 
Пхегьян
Өмнөд Солонгосын хоёр  Солонгосыг нэгтгэх ажил хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч  Ким Ый Догийн хэлснээр, Пак Кын Хе ерөнхийлөгч болсноос хойш хийгдэж байгаа анхны өндөр төвний хэлэлцээр нь энэ болж байна. Хэлэлцээр лхагва гаригийн өглөө хилийн цэрэггүй бүс дэх Пханмунжомд эхэлжээ.

Уг уулзалтаар 1950-1953 онуудын Солонгосын дайны үеэр тусгаарлагдан салсан гэр бүлийнхний уулзалтыг хийлгэх талаар ярилцах бөгөөд ийм уулзалтыг тогтмол болгох талаар санал солилцох гэнэ.
Салан тусгаарлагдсан гэр бүлийнхний уулзалтыг хоёрдугаар сарын 20-25-нд  зохион байгуулах талаар өмнө шийдсэн байлаа.  Өнгөрсөн жилийн намар ийм уулзалтыг төлөвлөсөн байснаа болиулсан юм.

Тэдний анхны уулзалт 1985 онд зохион байгуулагдсан ба үүний дараагийн 15 жилд нь ийм арга хэмжээг явуулаагүй. Салан тусгаарлагдсан гэр бүлийн уулзалт 2000 онд сэргээд 2010 он хүртэл 18 уулзалт болон 3829 гэр бүл уулзаж, 557 гэр бүл видео холбоо барьжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж