Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд үргэлжилж байна. Солонгосын кино өдрүүдийн хүрээнд “Өргөө” кино театрт “Аминаас илүү амь”, ”Цунами”, ”Миний амьдралын дурсамж”, “Миний дүрсгүй найз охин” зэрэг кинонууд үнэ төлбөргүй үзүүлж байна.
Лавлах утас:364581, 367654, 7011-7711.
“Оюутны гарын авлага 2010” номын нээлт болно:
Их, дээд сургуульд элсэгчдэд зориулж гарын авлага ном бүтээх ажлыг Монголын оюутны холбоо хэвшүүлээд байгаа билээ. Өнөөдөр “Оюутны гарын авлага 2010” номын нээлт “Интер” ном их дэлгүүрт 11.30 цагаас болох аж.
MN мэдээллийн төвд дараах сэдвээр мэдээлэл хийнэ:
12.00 цагт Үндэсний шинэ намаас хэвлэлийн бага хурал зарлалаа.
14.00 цагт БСШУЯ, Залуучууд солилцооны үндэсний агентлагийн урилгаар монголд айлчилж буй АНУ-д 50-100 хувийн тэтгэлгээр суралцуулах IDEA хөтөлбөрийн Ази, Номхон далайн орнуудийг хариуцсан төлөөлөгч сэтгүүлчидтэй уулзана. Энэ жил уг хөтөлбөрт 65 оюутан хамруулах ажээ.
Эрдэм шинжилгээний хурал эхэлнэ:
"Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зургадугаар сарын 21-23-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Зохион байгуулагч: MGiS (Мэдээллийн технологи)
Лавлах утас: 77307730-(1311)
Хаана: Монгол-Япон төв
Вэб хаяг: http://mongeoinfo.blogspot.com, http://www.geospatialmongolia.org
“Монгол урлагийн гайхамшиг” тоглолт болно:
Улсын дуурь, бүжгийн эрдмийн чуулгынхан уг тоглолтоо аялал, жуучлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан өдөр бүр тоглох ажээ. Тоглолтод уртын болон ардын богино дуу, үндэсний бүжиг, хөөмий, цамын бүжиг, уран нугаралт гээд олон сонирхолтой үзүүлбэртэй аж. Лавлах утас: 323954, 88083116, 99225069, 95654422
“Туурайн төвөргөөн” наадам үргэлжилнэ:
Монголын шинэ хөгжмийн ассоциациас зохион байгуулдаг “Туурайн төвөргөөн” хөгжмийн их наадам үргэлжилж байна. Энэ сарын 14-26-ны өдрүүдэд болох тус наадамд оролцогчид Улаанбаатар, Өвөрхангай, Элсэн тасархай, Хархорин, Эрдэнэзуу, Эрдэнэхамбын хийд, Хөгнө-Хан уул, Ширээ цагаан нуур, Өндөр гэгээн Занабазарын туурь, Их монгол уул, Нийслэлийн анхны туурь, Цонжин болдог, Хэнтий аймаг, Хэрлэнгийн хөдөө арал, Аураг ордны туурь болон Аварга тосон рашаан зэрэг газруудаар зорчиж байна. Лавлах утас 99195343.