Зүүн аймгаас мах нийлүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Зүүн аймгаас мах нийлүүлэхгүй

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт малын шүлхий өвчин гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Засгийн газраас  томилсон комиссынхон шүлхийн голомтыг халдваргүйжүүлэхээр өнгөрөгч амралтын өдрүүдэд эдгээр гурван аймгийг зорьсон юм. Одоогоор Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас нийслэлд мал, мах оруулахыг хориглосон шийдвэрийг холбогдох албаныхан гаргаад байна. Үүнтэй холбогдуулан нийслэл рүү нэвтрэх Буянт-Ухаа, Баянзүрх дүүргийн товчоодын мэргэжлийн болон цагдаагийн хяналтыг чангатгажээ. Мөн шүлхийн бүсээс нийслэлд мал, мах оруулахгүй байхыг дээрх аймгуудын Засаг дарга нарт хатуу анхааруулсан байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж