Гал түймрийн 12 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Гал түймрийн 12 дуудлага иржээ

Нийслэлийн онцгой байдлын газарт өнгөрөгч баасан гаригт гал түймрийн 12 дуудлага ирсэн байна. Тодруулбал,  
-Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүннарангийн 14 дүгээр гудамжинд айлын гэр шатаж байна гэсэн очиход иргэн Б-ын таван ханатай гэр эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг унтраасан байна.
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Нийгмийн даатгалын ард цахилгааны дэд станц шатаж байсныг Аврах, гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн очиж, тэжээлээс нь салгаж  унтраасан байна.
-Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хархорин захын зүүн талд машин шатаж байна гэсэн дуудлага 14:29 цагийн үед ирсэн байна. Аврах, гал унтраах 26 дугаар анги дуудлагын дагуу очиход “Соната-2” загварын суудлын автомашины моторын хэсэг шатаж байсныг унтраажээ.
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Драгон төвийн хойд талын 22 А  байрны 7 давхарт айлын гал тогооны өрөө шатаж байна гэсэн дуудлага 21:35 цагийн үед ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийг очиход тус айлын гал тогооны өрөөнд эд хогшил шатаж байсныг унтраасан байна.
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр  хороо Толгойтын 89 дүгээр гудамжны  задгайд гэр шатаж байна гэсэн дуудлага 22:37 цагийн үед ирсэн байна. Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг  очиход иргэн Б-ийн  таван ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна. Энэ өдрийн галын дуудлага ихэвчлэн ахуйн шинжтэй байсан аж. Тиймээс иргэд галын аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа шалгаж байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сануулж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж