Өнөөдөр олон улсын скейтбордингийн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Өнөөдөр олон улсын скейтбордингийн өдөр

Олон Улсын скейтбордингийн холбооноос жил бүрийн зургадугаар сарын 21-ний  энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг аж. Энэ холбоонд скейтбордингийн аж үйлдвэрийн бүхий л компани, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч компаниудаас эхлээд сэтгүүлийн газрууд багтдаг байна. Энэ өдөр дэлхий даяар скейтерүүд гудамжинд гулган өдрийг хамтдаа өнгөрүүлдэг ба анхны скейтбордингийн загвар 1958 онд бий болсноос хойш ийнхүү тэмдэглэдэг болжээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж