Шинээр байгуулагдсан Тахарын ерөнхий газрын дарга нарын томилгоо үргэлжилж байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Тахарын ерөнхий газрын даргаар ЦЕГ-ын Төв архивын газрын дарга дэд хурандаа Ц.Азбаярыг томилсон бол Тамгын газрын даргаар нь Хууль зүйн яамны Дотоод хэргийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг дарга Ц.Ганболдыг томилсон билээ. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Тахарын ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ. Хуульд зааснаар тус газар нь гурван дэд даргатай байх бөгөөд тэргүүн дэд даргаар нь хурандаа Д.Батсайхан, дэд даргаар доктор Б.Батзоригийг томилжээ. Харин гуравдахь дэд даргаар хэнийг томилох нь тодорхойгүй байна.
О.САР